ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 08 сарын 22
Үйлдлийн систем, лиценз нийлүүлэгчийг сонгох ЭТТ201901142 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Үйлдлийн систем, лиценз нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байх ба тендерийн хамт 1,300,000.00 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож байгаа тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, дистрибютер, албан ёсны борлуулагчийн /партнер/ гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажсан албан ёсны баталгаат орчуулгын хамт ирүүлэх
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: “Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Утас:75055555 (дотуур утас 505)