"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс “Грийн Аксис Солушн” ХХК-тай хамтран Геотехникийн Slide2D, 3D, Dips, Rockdata программын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад Салбарын Уулын хэлтсийн Төлөвлөлтийн хэсгийн геотехникийн инженер Э.Жадамба, Э.Эрдэнэ нар хамрагдлаа.