ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр

Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Геодезийн зураглал гаргах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох  ЭТТХК/202206896 дугаар бүхий тендер шалгаруулалт  /цахим/

Зорилго: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Гашуун-Сухайт Нэгдсэн Терминалын Төсөл”-ийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад зориулан ашиглагдах өндөр нарийвчлалтай, зохих норм, дүрэм, стандартуудыг бүрэн хангасан инженер геодезийн иж бүрэн судалгаа хийх, төслийн ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох, газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэх, усны нөөц тооцсон үр дүнгийн тайланг Усны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж улсын усны нөөцийн мэдээллийн санд хүлээлгэн өгөх.

 

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга 

2. Барилга, хот байгуулалтын яамны Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл. /тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх/

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны хайгуул, судалгаа явуулах мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /хуулбарыг ирүүлэх/

4. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. 

5. Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. /Тендерт оролцогч Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан мэдүүлэг ирүүлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагааг цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ./

6. Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байна. Мэдүүлэг ирүүлэгчийн борлуулалт, ашигийн лавлагаанаас борлуулалтын орлогийг шалгана.

7. Мэдүүлэг ирүүлэгчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь төсөвт өртөгийн 20 хувиас багагүй байна. Мэдүүлэг ирүүлэгчийн борлуулалт, ашигийн лавлагаанаас түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг шалгана.

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн  худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, Финанс төв, 5-р давхар, 501 тоот.

Утас: 75055555-315