Огноо: 2022 оны 09 сарын 30-ны өдөр
Захиалагч: Эрдэнэс тавантолгой хк
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажил”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний нэр:
“Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах ажил”-ыг хэрэгжүүлэгчийг сонгох ЭТТ/202201412
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.
Үүнд:
2.1 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;
2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
2.3 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
2.4 ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
2.5 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020, 2021 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
2.6 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;
2.7 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.
Утас: 75055555-503