Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Гэрэлт цамхаг, түүнд шаардлагатай цахилгаан кабелийн угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201638
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гэрэлт цамхаг, түүнд шаардлагатай цахилгаан кабелийн угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09:20 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 502 тоот
75055555 дотуур утас 508