ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд давхацмал ашигт малтмалын шинжилгээ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох харьцуулалтын тендер 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/2022091475

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд давхацмал ашигт малтмалын шинжилгээ хийх ажил”-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

7505-5555 дотуур утас 506

С.Ганхүү