СШ дугаар: 2022-OX-17 (туршилт)
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ковид-19 коронавируст цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, компанийн борлуулалтын экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүрээнд Цанхийн уурхайгаас олборлосон исэлдсэн нүүрсийг олон улсын худалдааны “FCA-Гашуунсухайт” буюу МУ-ын Гашуунсухайт боомтод тээвэрлэж, хүргэж өгөх нөхцөлтэйгөөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт боомт хүртэл хүргэж өгөх)
Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх тээврийн зардлыг ЭТТ ХК хариуцах ба чингэлэгийн түрээс болон тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч тал хариуцна.
Сонгон шалгаруулалтын үнэ: Исэлдсэн нүүрс 60.20 ам.доллар/тонн (FCA-Gashuunsukhait)
Нийт гэрээлэх хэмжээ: 100,000 тонн буюу түүнээс дээш
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.
Үнийн хөнгөлөлт:
⦁ Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%;
⦁ Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;
⦁ Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15.0 сая ам.доллар хүртэл 6%;
⦁ Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20.0 сая ам.доллар хүртэл 7%;
⦁ Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50.0 сая ам.доллар хүртэл 8%;
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Чанарын дундаж үзүүлэлт:
Total Moisture (Ar) |
Ash (db) |
Sulphur (db) |
CV (ar) |
VM |
6.5 |
17.0 |
0.62 |
5,620 |
28.05 |
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
⦁ Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,
⦁ FCA-Гашуунсухайт нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, хэмжээ;
⦁ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
⦁ Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Чингэлгийн нөөцийн мэдээлэл
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
⦁ Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;
⦁ Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
⦁ Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
⦁ Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
⦁ Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
⦁ Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2022 оын 10 сарын 07-ны өдөр
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: +75055555-ext.-910
Маягт татах: