НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2022-СО-18 (туршилт)

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ковид-19 коронавируст цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, компанийн борлуулалтын экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүрээнд Цанхийн уурхайгаас олборлосон коксжих нүүрсийг олон улсын худалдааны “FCA-Гашуунсухайт” буюу МУ-ын Гашуунсухайт боомтод тээвэрлэж, хүргэж өгөх нөхцөлтэйгөөр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

 

Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт боомтод хүргэж өгөх)

Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх тээврийн зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах ба чингэлэгийн түрээс болон тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч тал хариуцна. 

 

Сонгон шалгаруулалтын үнэ: Коксжих нүүрс 144.20 ам.доллар/тонн (FCA-Gashuunsukhait)

Нийт гэрээлэх хэмжээ: 100,000 тонн болон түүнээс дээш. 

Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.

Үнийн хөнгөлөлт:

⦁ Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%; 

⦁ Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;

⦁ Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15.0 сая ам.доллар хүртэл 6%; 

⦁ Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20.0 сая ам.доллар хүртэл 7%; 

⦁ Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50.0 сая ам.доллар хүртэл 8%;  

 

Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар

Ачилтын хуваарь: Сар бүр 30,000-50,000 тонн буюу түүнээс дээш

Чанарын дундаж үзүүлэлт:

Seam

Ash (ad)

Moisture (ad)

Volatile matter (daf)

Sulphur (ad)

Index G (5:1)

IV

14.0 (+4/-1)

3.13 (+/-1.5)

28.2 (+3/-1)

0.72 (+0.3/-0.1)

81.0 (+/-8)

III

15.3  (+/-4)

3.70 (+/-1.5)

26.5 (+/-1.5)

0.80 (+0.4/-0.2)

75.0 (+/-7)

 

Бүрдүүлэх материал:

1. Албан хүсэлт 

⦁ Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,

⦁ FCA-Гашуунсухайт нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, хэмжээ;

⦁ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.

⦁ Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,

2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд

3. Чингэлэгийн нөөцийн мэдээлэл

4. Бизнес төлөвлөгөөний хураангуй

⦁ Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;

⦁ Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;

⦁ Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.

5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.

⦁ Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;

⦁ Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;

⦁ Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.

6. Маягт.02-ыг бөглөсөн байх.

 

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 10 сарын 07-ны өдөр

Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn

Холбогдох утас: +75055555-ext.-910

 

Маягт татах:

Coking coal-DAP-CN

Form 2