Огноо: 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Галын болон бусад аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202202750
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Галын болон бусад аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц №1 Галын анхан шатны багаж, хэрэгсэл, галын аюулгүй хэрэгсэл
Багц №2 Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, горимтой холбоотой хэвлэмэл материал нийлүүлэх
Багц №3 Аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой автомашины хэрэгсэл
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
75055555 дотуур утас 507