Огноо: 2022 он 10 сарын 05 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Диспетчерийн системийн машины төхөөрөмж, жолоочийн ядралыг мэдрэгч, хадгалах төхөөрөмжийн хамт нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/2022091474
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Диспетчерийн системийн машины төхөөрөмж, жолоочийн ядралыг мэдрэгч, хадгалах төхөөрөмжийн хамт” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 0.5% буюу 71,237,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 10:10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
7505-5555 дотуур утас 506
С.Ганхүү