ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн аккумлятор нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206946

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн аккумлятор” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 11 цаг 00 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

75055555 дотуур утас 504