ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Цагаанцав газар доорх усны ордоос шугам хоолой татах ус хангамжийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/202201020 дугаар бүхий тендер шалгаруулалт  /цахим/

Зорилго: Энэхүү ажлын гол зорилго нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Цагаан цав газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэл шугам хоолой татах ус хангамжийн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон бусад бичиг баримт, холбогдох хууль журмын дагуу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний  нэгдсэн тайлан гаргахад  оршино. 

 

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга 

2. Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна. /тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх/

3. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. 

4. Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. /Тендерт оролцогч Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан мэдүүлэг ирүүлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагааг цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ./

5. Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртөгийн 40 хувиас багагүй байна. Мэдүүлэг ирүүлэгчийн борлуулалт, ашигийн лавлагаанаас борлуулалтын орлогийг шалгана.

6. Мэдүүлэг ирүүлэгчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь төсөвт өртөгийн 20 хувиас багагүй байна. Мэдүүлэг ирүүлэгчийн борлуулалт, ашигийн лавлагаанаас түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээг шалгана.

7. Сүүлийн 5 жил буюу 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлнэ.

8. Банк, нийгмийн даатгал, татвар, шүүх, улсын бүртгэлийн газраас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлнэ.

9. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлнэ.

10. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй байх шаардлагатай. /албан мэдэгдэл ирүүлнэ/

11. Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй байна. /харилцагч банкны тодорхойлолт ирүүлнэ./

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн  худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, Финанс төв, 5-р давхар, 501 тоот.

Утас: 75055555-315