ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022.10.10

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой орд дээрх тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд 1:10000 масштабтай геологийн зураг боловсруулах ЭТТ/202201100 төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой орд дээрх тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд 1:10000 масштабтай геологийн зураг боловсруулах ажил  болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 

3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

3.4. Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ирүүлэх;

3.5.Сүүлийн 3 жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй геологийн зураглалын үйлчилгээ үзүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх. 

3.6. Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 оны аль нэг жилийн ижил төстэй үйлчилгээний борлуултын орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. 

3.7. Сүүлийн 3 жилийн аль нэг жилд ашигтай  ажилласан байх;

3.8.Багийн ахлагч нь зөвлөх компанийн үндсэн ажилтан байх ба зураглал, тектоник, ашигт малтмалын чиглэлээр зөвлөх зэрэгтэй байна.

3.9. Зөвлөх багийн гишүүд нь зураглалын чиглэлээр 3 дээш жил ажилласан  туршлагатай, 5-аас доошгүй геологичтой байна. /Багийн ахлагчаас гадна/

3.10. Зөвлөх багийн ахлагч болон багийн гишүүдийн Диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэх болон чадвар туршлагыг нотолох баримт ирүүлэх.

3.11. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3.12. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна.  Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/

4. Гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 08:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505