ТУРШИЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ БУЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Хүний нөөцийн хөгжил, сургалтын бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд ажилчдынхаа ажлын байрны тогтвортой байдал, нийгмийн баталгааг хангах, удирдлагын тогтолцоог сайжруулах зорилгоор олон ажлуудыг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагийг “Ажилтнаа сонсох өдөр” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу 2022 оны 10 сарын 07-ны өдөр Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа нар туршилтын хугацаа дуусаж буй 6 ажилтантай уулзалт зохион байгуулан, санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа.