Огноо: 2022 оны 10 дугаар сарын 14
Тендер шалгаруулалтын нэр: “Гаалийн хяналтын бүсийн агуулахын цахилгаан хангамжийн ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202206787
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Гаалийн хяналтын бүсийн агуулахын цахилгаан хангамжийн ажил” гүйцэтгүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09:10 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот,
Улаанбаатар хот-15160, Монгол Улс,
Утас: 75055555 дотуур утас-504