ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 17 өдөр            

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Геотехникийн хайгуулын судалгааны чиглэлээр зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийн талбайд Геотехникийн хайгуул судалгааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж уурхайн эцсийн хүрээний ажлын бус хажуугийн тогтворжилтыг судлах, дараагийн шатны уурхайн ахилт, олборлолтыг зөв төлөвлөхөд чиглэсэн болно.

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг баталгаажуулж ирүүлнэ.

Үүнд:

3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

3.2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх; 

3.3 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.

     Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn-ээр шалгана. /Тендерт оролцогчийн ирүүлсэн, татвар нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй./

3.4 Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ;

3.5 Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

3.6 Сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого  төсөвт өртгийн  30 хувиас багагүй байх;

3.7 Сүүлийн 3 жилийн ижил төстэй гүйцэтгэсэн ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;

3.8 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. 

 

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар тендерийг ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот.

Утас: 75055555-507