ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Гагнуурын ажилд шаардлагатай материал

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202202769

 

Эрдэнэс тавантолгой ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гагнуурын ажилд шаардлагатай материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багцын дугаар

Төсөл арга хэмжээний нэр

Багцын дугаар

Багц-1

Гагнуурын ажилд шаарлагатай бараа материал

ЭТТ/202202769-1

Багц-2

Электрод

ЭТТ/202202769-2

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 

Финанс төв, 5-р давхар, 502 тоот,

Утас: 75055555