АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЭЛТСИЙН ДАРГА АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Албан тушаалын зэрэглэл: Хэлтсийн дарга

Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан

Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай

Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:   

1. Тогтвортой хөгжилд чиглэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, стратегийг  хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэн компанийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бий болгон хөгжүүлэх,  ажилчдыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтгүй найдвартай, батлагдсан нэгдмэл тогтолцоог бий болгоно.

2. Компанийн зорилго, зорилтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийг удирдлагаар хангаж ажиллах;

3. Нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;

4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Уулын инженер чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх (Гадаадын их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно);

2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх;

4. Удирдах албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн талаар сайн мэдлэгтэй байх;

6. Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй байх;

7. В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;

8. 4x4 төрлийн машиныг жолоодох ур чадвар сайтай байх;

9. Манлайлах, зохион байгуулах чадвартай байх;

10. Байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах;

11. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

13. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү. (Ажил горилогч өөрийн биеэр авчрах боломжгүй тохиолдолд компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч мэйл хаягаар илгээж болно.)

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.