ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 10 сарын 19-ний өдөр

Захиалагч: Эрдэнэс Тавантолгой хк

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/ 

 

1. Компанийн санхүүгийн удирдлагын арга аргачлалыг боловсронгуй болгох, нэгдсэн зохицуулалтын бодлого тодорхойлох зорилгоор санхүүгийн удирдлагын бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 

Санхүүгийн удирдлагын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох  ЭТТХК/202206954

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд:

2.1 Монгол улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх;

2.2 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт; 

2.3 ШШГЕГ-ын тодорхойлолт; 

2.4 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020 он, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;

2.5 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

/Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу тендер нээсэн өдрөөр татан авч хянан үзнэ./

2.6 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга; 

2.7 Ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;

2.8 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн танилцуулга /4-өөс багагүй/

 

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл захиалагчаас авч болох бөгөөд мэдүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-508