2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уурхайн гадаргуугийн төлөвлөлт дэх барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловссруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭТТ/202201019 дугаартай болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
3.2. Барилга хот байгуулалтын яамнаас олгодог.
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан
ЗТ-9.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлагдсан
ЗТ-7.1 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн зураг төсөл
ЗТ-7.2 Дулааны бие даасан 5.0 МВт хүртэлх эх үүсвэрийн барилга байгууламжийн технологи, шугам сүлжээний зураг төсөл
ЗТ-7.3 Бага хүчин чадлын цахилгааны эх үүсвэр, (бие даасан болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр түүнтэй холбогдох шугам сүлжээ, барилга, байгууламжийн технологийн зураг төсөл)
ЗТ-7.4 Мэдээлэл, харилцаа холбоо дохиоллын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн техннологийн зураг төсөл
ЗТ-9.2 А. Багаас онцгой төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжийн инженер-геологийн судалгаа (инженер-геологийн нөхцөл харгалзахгүй). Б. Өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжид зорриулсан судалгааг иннженер-геологийн энгийн дунд зэргийн нөхцөлтэй байршил.
3.3. 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
3.4. Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
3.5. Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 он)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт эсхүл захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
(Ижил төстэй ажилд ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловссруулах ажил гүйцэтгэсэн туршлагыг тооцно.)
3.6. Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.
3.7. Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.7.1. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.7.2. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг.)
3.7.3. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.)
3.7.4. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд туслан боон түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:10 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-503