ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Дугуй базагч түрээс 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206958

 

Эрдэнэс тавантолгой ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Дугуй базагч түрээс үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.

700,000 (долоон зуун мянга) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 

Финанс төв, 5-р давхар, 502 тоот,

Утас: 75055555