ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202201685

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасны дагуу Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц-1  Усны машин (49-60 тн)

Багц-2  Дугуйт түрэгч (15.5-22 м3 хусуурын багтаамж).

Багц-3 Утгуурт ачигч (11-18 м3 утгуурын багтаамж).

Багц-4  Гэрэлт цамхаг.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах, тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрийн төсөвт өртгийн 0,5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”. 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК,

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв, Улаанбаатар-15160

976-75055555 дотуур дугаар 301

bayartsetseg.b@erdenestt.mn