ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022-10-28

Тендер шалгаруулалтын нэр: Нүүрсний баяжигдах шинж чанарын судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201109

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Нүүрсний баяжигдах шинж чанарын судалгаа”-ийг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Төсөвт өртгийн 0,5% буюу 67,725,482 /Жаран долоон сая долоон зуун хорин таван мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09.10 цаг-т зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 1-р давхар, 104 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555-508