ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 оны 08 сарын 27-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Веб сайт шинэчлэх ЭТТ/201901138 дугаартай ажлын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн веб сайтыг шинэчлэн сайжруулах, компанийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангасан,ашиглахад хялбар, мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой веб сайт хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
3.1. Компанийн танилцуулга
3.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер нээх өдрөөр хүчинтэй байх /
3.4. Сүүлийн 1 жил буюу 2018 оны санхүүгийн тайлан ирүүлэх
3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор, татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/;
4. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд веб сайт хийж гүйцэтгэсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолт, хийсэн веб сайтын link , холбоосыг ирүүлэх
5. Веб сайт хийх төслийн ахлагч мэдээлэл технологийн чиглэлээр магистраас дээш зэрэгтэй байх, / Мэргэжлийн диплом, гэрчилгээ, нотлох бусад баримтыг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
6. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Харилцах албан тушаалтан: Н.Эрдэнэжаргал
Утас: 75055555-504