ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019 оны 08 дугаар сарын 28
 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д  Дугуйт ачигчийн дугуй нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд: 
1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-нотариатаар баталгаажуулах
2. 2018 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт 
3. Татварын газрын цахим тодорхойлолт /2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойших байдлаар/
4. Сүүлийн 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл харилцагчийн тодорхойлолт/
5. ШШГЕГ-ын тодорхойлолт /2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойших байдлаар /
6. Үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчийн итгэмжлэл /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай ирүүлэх/
7. Нийлүүлэх барааны гарал үүслийн гэрчилгээ
8. 26,5R25  хэмжээтэй дугуй -4 ширхэг  23,5R25 -1 ширхэг 
Нийлүүлэхээр санал болгож буй барааны зургийг өнгөтөөр, харагдах байдал бүрэн тодоор /тал бүрээс нь харуулсан байдлаар/ техникийн тодорхойлолт, танилцуулгын хамт ирүүлэх
Үнийн саналыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цагаас  өмнө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарт, 503 тоот, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, утас: 75055555 /дотуур утас 508/,  хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох нэмэлт мэдээллийг доорх хаягаар авна уу. 
 
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарт, 503 тоот,
Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, утас: 75055555 /дотуур утас 508/,  
Мэйл хаяг:   enkhmaa.a@erdenestt.mn
Вэб хуудас: erdenestt.mn