ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 08 сарын 30 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Баруун Цанхийн цахилгаан хангамжийн 10/0,4 кв-ын дэд өртөөг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901011
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун Цанхийн цахилгаан хангамжийн 10/0,4 кв-ын дэд өртөөг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 1,539,560 /нэг сая таван зуун гучин есөн мянга таван зуун жар / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлог зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг албан бичгээр доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-507
Холбоо барих ажилтан: О.Бат-Амгалан