ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-08-30
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа хийж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901021
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа хийж нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нэвтэрч 50,000 төгрөгөөр худалдан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 40%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Шаардлагатай тусгай зөвшөөрөл: БА-8.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 
2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд хамгаалалтын хашаа хийж нийлүүлсэн байх 
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 12,500,000 /Арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар нэвтэрч цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09.10 цагт нээнэ. 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно. 
www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг илгээнэ.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Е-майл: enkhmaa.a@erdenestt.mn