МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: "ОЮУТОЛГОЙ", "ЭРДЭНЭТ", ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ ГАРСАН АСУУДЛЫГ ШИЙДСЭН ШИГ "ЭТТ"-Д ҮҮССЭН НӨХЦӨЛИЙГ Ч МӨН ШИЙДЭЖ ЧАДНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаал, цуглаантай холбоотойгоор үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний асуудалд нэр холбогдсон хүмүүс эргүүлэх гэж оролдлоо гэсэн мэдээллийг би авсан. Хүнд байдалд орсон хүмүүс нүүрсний талаар хамгийн их ярьж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэж мэдэгдлээ.