Огноо: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус хөндлөнгийн аудит хийлгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/2022121073
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 10,872,875 (арван сая найман зуун далан хоёр мянга найман зуун далан тав) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот,
Утас: 75055555