ӨВСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймаг, Цогтцэций сумын өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ жилийн хувьд 3500 боодол ногоон өвсийг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг болгон салбарын захирал Н.Эрдэнэхуяг болон холбогдох мэргэжилтнүүд Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаад хүлээлгэн өглөө. Сумын Засаг дарга Г.Бацмаа “Энэ жилийн хувьд өвөлжилт хүндрэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан. Говийн бүсэд, цаг агаарын хүнд нөхцөлд мал ахуйгаа эрхэлдэг малчдад энэхүү дэмжлэг маш чухал. Та бүхэнд орон нутагтай хамтран ажилласанд талархаж байна” гэв.