“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ШАЛГАРАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нийгмийн  болон дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийснийг үнэлж, “ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ”-аар шалгарууллаа. 

2022 онд манай компани Цогтцэций сумын эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө, эмэгтэйчүүдийн төрөх өрөөг тохижуулснаас гадна үндэсний уламжлалт цагаан сар, тэмээний баяр, адуучин тэмцээн, ахмадын болон хүүхдийн баяруудыг ивээн тэтгэж, 30 оюутанд тэтгэлэг гардуулж, малчдад өвс тэжээлийн тусламж үзүүллээ. 

Мөн дэд бүтцийн чиглэлээр Цогтцэций сумаас Баруун наран чиглэлийн 13,5 км хатуу хучилттай авто зам, сумын төв дотор 1,11 км болон 0,834 км авто замыг барьж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв. Шинэ суурьшлын бүсэд Цагаан-Овоо багийн айл өрхийг шилжин суурьшихад шаардлагатай 160квт чадалтай, 10/0,4 кв-ын дэд өртөө, 10 ба 0, кв-ын ЦДАШ-ыг барьж байгууллаа. 

Энэ сарын 27-нд сумын ИТХ, ЗДТГ-аас иргэд, төрийн албан хаагчдад 2022 оны ажлын тайлангаа тавих үеэр тус шагналыг гардуулсныг Салбарын ШУМТГ-ын дарга Б.Батсайхан хүлээж авав.