ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 2022 ОНД

11.2 сая тонн нүүрс олборлож төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.

Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлэн борлуулалтын орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэлээ. 

Нүүрс олборлохоос экспортлох бүх үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгон байгууллагын албан ёсны  цахим хуудас /www.ett.mn/-т байршуулж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.    

Уурхайгаас ачих нүүрсний хоногийн дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоож, 12 сарын 21-ний өдөр уурхайгаас 1141 тээврийн хэрэгслээр 124,898 тонн нүүрс ачиж түүхэн дээд амжилт тогтоолоо.