СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2023 оны 03 дугаар сарын 23
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох, /А3/ гэрчилгээ олгох сургалт”-ын үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр татан авч зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай танилцана уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компанийн гэрчилгээ;
3. Санал болгож байгаа сургалтын хөтөлбөр;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.