ДААТГАЛЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөц, архивын албанаас даатгалын тухай ойлголт, мэдлэг олгох сургалтыг даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Сургалтад салбарын нийт 240 ажилтан хамрагдаж даатгалын ач холбогдол, эрсдэл, нөхөн төлбөр, эмчилгээний зардлын даатгал зэрэг даатгалтай холбоотой цогц мэдээллийг авлаа.