ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023-4-04

Тендер шалгаруулалтын нэр: Cummins брэндийн КТА-19,38, QSK-38 загварын хөдөлгүүрийн оношилгоо, засвар үйлчилгээ хийх гүйцэтгэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301142

        
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Cummins брэндийн КТА-19,38, QSK-38 загварын хөдөлгүүрийн оношилгоо, засвар үйлчилгээ–г гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 7,598,438 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цаг–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10.10 цаг-т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 


Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.


Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утасны дугаар: 75055555 дотуур утас-508