ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Белаз-75135, Белаз-78231 маркийн техникийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301272


        
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Белаз-75135 маркийн техникийн сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 
“Багц №1 – 2,130,529,960 төгрөг”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:

Дотоодын үйлдвэрээс худалдаж авах бараа “байхгүй” 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц №1 10,652,649.8 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:30 цагт зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй” 


Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8, 
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512