СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2023 оны 04 дүгээр сарын 07
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим ажилтанд дараах сургалтыг зохион байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
⦁ Цахилгааны аюулгүй ажиллагааны групп олгох сургалт-10 ажилтан
⦁ Аюулгүй ажиллагааны дүрмийн 5-р групп олгох-10 ажилтан
⦁ Аюулгүй ажиллагааны группийн эрх сунгах-1 ажилтан
⦁ Өндрийн аюулгүй ажиллагааны сургалт-6 ажилтан
⦁ Өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолд ажиллах сургалт-6 ажилтан
⦁ Химийн хорт бодисын аюулгүй ажиллагааны сургалт-5 ажилтан
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: namjilmaa.b@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компанийн гэрчилгээ;
3. НӨАТ гэрчилгээ;
4. Сургалтын хөтөлбөр;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан namjilmaa.b@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.