2023 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайн суурьшлын бүсэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын барилгын зураг, төсөв боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭТТХК/202301018 дугаартай болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
3.2. Барилга хот байгуулалтын яамнаас олгодог.
Б. Багаас онцгой төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжийн инженер-геологийн судалгаа (инженер-геологийн нөхцөл харгалзахгүй)
(Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гэрээнд заасан гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгах тул тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. )
(Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогч нь нягтлах үүрэгтэйг анхаарна уу.)
3.3. 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
3.4. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
3.5. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
(Ижил төстэй ажилд барилын зураг төсөл боловсруулж байсан ажил гүйцэтгэсэн туршлагыг тооцно.)
3.6. Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.
3.7. Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.7.1. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.7.2. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг.)
3.7.3. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.)
3.7.4. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд туслан болон түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-504