ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь "Цанхи", "Эрдэнэс" Хотхоны гадна бохир усны шугамыг "ЭТТ-Грийн центр" хотхоны цэвэрлэх байгууламжид холбох ажлын зураг төсөв, Операторуудын наряд зааварчилгаа өгөх, хооллох байрны зураг төсөв, ажлын зураг төсөв боловсруулах" ажил гүйцэтгэгчийг сонгох зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭТТХК/202301046 дугаартай болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд: 
3.1.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

3.2.    Барилга хот байгуулалтын яамнаас олгодог.
· ЗТ-2.1. Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл
· ЗТ-6.1. Барилга байгууламжийн дотор усан хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл 
· ЗТ-6.2. Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл 
· ЗТ-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл 
· ЗТ-6.4. Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээ 
· ЗТ-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.


(Дээрх тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. )


3.3.    2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
· Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

3.4.    Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.  
(Ижил төстэй ажилд барилын зураг төсөл боловсруулж байсан ажил гүйцэтгэсэн туршлагыг тооцно.)

3.5.    Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх. 

3.6.    Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.6.1.    Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. 
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.6.2.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ. 
(Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж ,
шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг.)
3.6.3.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.)
3.6.4.    Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд туслан болон түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-504