ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр

1. Эрдэнэс Тавантолгой ХК нь “Аммиак, аммиакийн шүү үйлдвэрлэх технологийн судалгааны ажил” хийж гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭТТХК/202301191 дугаартай болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
3.1      Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

3.2.    2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. 
Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувь буюу 15,000,000 төгрөгөөс багагүй байна.

3.4    Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээг, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.  
(Ижил төстэй ажилд нүүрс хими, нүүрс хувиргах үйлдвэрлэх технологийн судалгааны ажил гүйцэтгэсэн туршлагыг тооцно.)

3.4.       Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.

3.5.    Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.5.1.    Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. Тендер нээсний дараа нэг цагийн дотор лавлагааг татаж шалгана.
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)

3.5.2.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ.

Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг. Жич: Түншлэлээр оролцож буй тохиолдолд түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд нь түншлэлийн гэрээг цахим системд баталгаажуулсаны дараа гишүүн этгээдийн лавлагаа авах хүсэлтийг илгээдэг болохыг анхаарна уу!!!

3.6.3. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.

Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг тендер илгээх холбогдох хэсэг сонгож цахим хэлбэрээр ирүүлнэ. Түншлэлээр оролцож буй тохиолдолд түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд нь түншлэлийн гэрээг цахим системд баталгаажуулсаны дараа гишүүн этгээдийн хүчин төгөлдөр тодорхойлолтыг тендер илгээх холбогдох хэсэгт сонгож илгээнэ

3.6.4.  Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны    тодорхойлолт

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд туслан болон түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.


Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-512