ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023-5-11
Тендер шалгаруулалтын нэр: Принтерийн хор  нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301361
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Принтерийн хор -ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 
Багц 1  “Канон брэндийн принтер, плоттерын хор”
Багц 2 “Бусад принтерийн хор”
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 
 
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй ба Багц 1 743,935 төгрөг,  Багц 2  329,550 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09.10 цаг -т зохион байгуулна.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, утас 75055555-508