ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Мод үржүүлгийн талбай, хүлэмжийн хэвийн үйл ажиллагааг хангах нөөц материал нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301264
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Мод үржүүлгийн талбай, хүлэмжийн хэвийн үйл ажиллагааг хангах нөөц материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц № 1: Дотоодоос авч болох бүтээгдэхүүн - ЭТТХК/202301264-1
Багц № 2: Хүлэмжийн хэвийн үйл ажиллагааг хангах нөөц материал - ЭТТХК/202301264-2
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
Дотоодын багц № 1: Дотоодоос авч болох бүтээгдэхүүн - ЭТТХК/202301264-1
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба
Багц № 1: 327,850 /Гурван зуун хорин долоон мянга найман зуун тавь/ төгрөг
Багц № 2: 729,822 /Долоон зуун хорин есөн мянга найман зуун хорин хоёр/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
75055555 дотуур утас 512