"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК "САЯ ТОНН-САЯ МОД" ХӨТӨЛБӨРИЙН ТЭЗҮ-Г АНХЛАН БАТЛУУЛСАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож "Сая тонн-Сая мод" хөтөлбөрийн ТЭЗҮ-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Шинжлэх ухаан техникийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан анхдагч компани болсон.

Таны тарьж ургуулсан нэг мод бүр ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмрийг оруулах болно.