ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 25  
Тендер шалгаруулалтын нэр: “Уурхайд ашиглагддаг автомашины суудлын бүрээс” нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301322
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Уурхайд ашиглагддаг автомашины суудлын бүрээс” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 

Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулна. 
  
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. 
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 
1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, 
Улаанбаатар хот-15160, Монгол Улс,  
Утас: 75055555 дотуур утас-504