ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2019.09.13
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д уурхайд Эмчийн үзлэгийн багаж хэрэгсэл нийлүүлэх нийлүүлэгчээс үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:75055555  хаягаар авна уу.
 
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. 
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Техникийн тодорхойлолт хангасныг нотлох баримт;
3. Компаний гэрчилгээний хуулбар;
4. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар.
 
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан Davaajargal.j@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.