ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
УРГАМАЛЫН БЯМБАСҮРЭН
Одоо эрхэлж буй ажил: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
Томилогдсон огноо: 2023 оны 04 дүгээр сарын 28
Боловсрол:
⦁ 1990 онд Улаанбаатар хотын 33-р дунд сургууль;
⦁ 1994 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг багш мэргэжлээр;
⦁ 1998 онд Итали улсын Боккнийн их сургууль төгссөн.
⦁ 1997 онд БНСУ-д 2002 онд Их Британи Улсад менежментийн чиглэлээр, 2003 онд Малайз улсад даатгалын чиглэлээр, 2005 онд Тайвань улсад хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажлын туршлага:
⦁ 1994-1997 онд Монгол Даатгал ТӨҮГ-т мэргэжилтэн;
⦁ 1999-2004 онд Монгол даатгал ХХК-д ерөнхий менежер;
⦁ 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын зөвлөх;
⦁ 2007-2010 онд Монголын ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга;
⦁ 2010-2012 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга;
⦁ 2012-2015 онд “МИГ” даатгал ХХК-д ТУЗ-ийн дарга;
⦁ 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх;
⦁ 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
АВСАЙН МӨНХБАТ
Одоо эрхэлж буй ажил: Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
Томилогдсон огноо: 2023 оны 04 дүгээр сарын 28
Боловсрол:
⦁ 2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3-р дунд сургууль;
⦁ 2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Экологи, технологи, хөгжлийн сургуулийг байгаль орчны хяналт, үнэлгээний менежерээр бакалавр;
⦁ 2016 онд Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр;
⦁ 2020 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер төгссөн;
⦁ 2011-2019 онд Австрали, Япон, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
⦁ 2002-2003 онд “Монгол хун хуа” ХХК-д Бүтээгдэхүүн савлах хэсэгт ажилтан;
⦁ 2007-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын туслах;
⦁ 2008-2010 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын туслах, Төрийн захиргааны удирдлагын газарт туслах мэргэжилтэн;
⦁ 2012-2016 онд Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
⦁ 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн;
⦁ 2016-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт шинжээч;
⦁ 2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт референт;
⦁ 2022 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна.