ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Эрдэнэс Тавантолгой ХК нь Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь уул уурхайн чиглэлээр газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил хийж байсан туршлагатай, мэргэжлийн байгууллагын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх ба Цанхийн уурхайн хэмжээнд хээрийн хэмжилт, судалгаа хийж хянан баталгааны тайлан боловсруулж, газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгч, Ерөнхий шинжээчээр хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулна. 


3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. 

3.1.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

3.2.    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас олгодог Мэргэжлийн байгууллагын эрхийн хуулбарыг ирүүлнэ.

3.3.    2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
3.3.1.    Сүүлийн 2 жилийн буюу 2021, 2022 он дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт төсөвт өртгийн 40 хувь 54,840,000 төгрөгөөс багагүй байна.

3.4.    Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд аль нэг жилд төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 2 жил (2021, 2021 он)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
(Ижил төстэй ажилд Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийсэн туршлагыг тооцно.)

3.5.    Голлох болон инженер техникийн ажилтнуудын товч мэдээллийг хүснэгтээр ирүүлнэ. 

3.6.    Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. 
3.6.1.    Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. 
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.6.2.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ. (Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг.)
3.6.3.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ. (Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.6.4.    Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж,
8-р байр, Финанс төв 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-512
Цахим хаяг: www.tender.gov.mn