2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын явцад техник, технологийн хяналт тавих” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ЭТТХК/202306001 дугаартай болно.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Компанийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилд тавих техник технологийн хяналтыг сайжруулан 110/35/10кВ-ын дэд станц, 110кВ-ын ЦДАШ, 110кВ-ын өргөтгөлийн барилга угсралтын ажлын чанарыг дээшлүүлэх, барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, тоо хэмжээ, инженер-геологийн судалгаа, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан өдөр тутмын техникийн хяналт хийж төслийн явцын тайлан мэдээг Захиалагчид ирүүлэхэд оршино."
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.
3.2. Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ын дагуу “Барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах” чиглэлээр бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд;
(Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гэрээнд заасан гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгах тул тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. )
(Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогч нь нягтлах үүрэгтэйг анхаарна уу.)
3.3. 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
· Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
3.4. Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-д хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ. /Ижил төстэй гэдэгт барилга байгууламжийн төсөл дээр захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээ хийж гүйцэтгэсэн байхыг тухайлан ойлгоно./
3.5. Боловсон хүчний мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.
3.6. Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.6.1. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.6.2. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг.)
3.6.3. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
(Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.)
3.6.4. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд туслан болон түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-504