ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Мэргэжлийн байгууллагаар маркшейдрийн хяналтын хэмжилт, зураглал хийлгэх, уулын ажлын гүйцэтгэлийг тодорхойлуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ажил 1 “Цанхийн зүүн, баруун уурхай, Бортээгийн уурхайн бүсийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын мөргөцөгүүд, ухаш, шимт хөрсний овоолго, зам талбай, агуулах дахь нүүрсний овоолгууд, Цагаанхад дах “Эрдэнэс нүүрс ачилт буулгалтын талбай”-д  2023 оны 12 сарын 31, 2024 оны 06 сарын 30-ны байдлаар тус тус маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийж олборлосон уулын цулын болон шимт хөрс, хөрс, нүүрсний овоолгуудын хэмжээг тодорхойлно”,
Ажил 2 “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн /MV-011943/, Цанхийн баруун /MV-016882/, Бортээг /MV-0111956/ уурхай болон “Тавантолгой” ХК-ийн орон нутгийн Тавантолгойн ордын /MV-000287/ 8-р дугаар уурхайн хил залгаа хэсэгт “Тавантолгой” ХК-ийн хэтэрч олборлосон нүүрсний нөөцийг тооцоолох, хэмжилтийн ажлыг гүйцэтгэх, хөндлөнгийн дүгнэлт гаргах” болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
3.1.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана. 
3.2.    2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. 
3.3.    Сүүлийн 3 жил 2020, 2021, 2022 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувь буюу 133,326,600 төгрөгөөс багагүй байна. 
3.4.    Дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. (Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.) Үүнд:
3.4.1     Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. Тендер нээсний дараа нэг цагийн дотор лавлагааг татаж шалгана.
 (Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)
3.4.2.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт ирүүлнэ. 
Анхааруулга: Тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг. Жич: Түншлэлээр оролцож буй тохиолдолд түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд нь түншлэлийн гэрээг цахим системд баталгаажуулсаны дараа гишүүн этгээдийн лавлагаа авах хүсэлтийг илгээдэг болохыг анхаарна уу!!!
3.4.3.    Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)–ээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
Анхааруулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг тендер илгээх холбогдох хэсэг сонгож цахим хэлбэрээр ирүүлнэ. Түншлэлээр оролцож буй тохиолдолд түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд нь түншлэлийн гэрээг цахим системд баталгаажуулсаны дараа гишүүн этгээдийн хүчин төгөлдөр тодорхойлолтыг тендер илгээх холбогдох хэсэгт сонгож илгээнэ

3.5.    Сүүлийн 3 жил 2020, 2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх. 

3.6.    “Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлийн хуулбарыг ирүүлнэ.
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. 

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 09 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-512