ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Зургийн аппарат, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202301083
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Зургийн аппарат, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 09:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын 8,
Финанс төвийн 5 давхар, 504 тоот.
Утас: 75055555 – 512